n
Охидын нүүр будалт
Нүүр | Шинэчлэлт | Архив | Taнилцуулга
Шинэ сэдэв оруулах
Зохиогч Мэдээлэл
nandinoyu
Бичсэн блогчин
Модератор
nandinoyu


Холбоосууд: Бичлэгүүд: 999999999
Байрлал: BlogMN

БичлэгБичигдсэн: 2014-05-19, 20:17 Гоо сайхны бүтээгдэхүүн муудсан эсэхийг яаж мэдэх вэ? нийт 0 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Гоо сайхны косметикгүйгээр ямар ч эмэгтэй хүн байж чадахгүй. Бид өөрийн нүүрний тос, крем, уруулын будаг, хацар өнгөлөгчдөө итгэдэг. Хугацаа нь дуусаж муудсан эсэхийг мэдэхгүй гоо сайхнаа даатгаж итгэдэг.

Гоо сайхны косметикгүйгээр ямар ч эмэгтэй хүн байж чадахгүй. Бид өөрийн нүүрний тос, крем, уруулын будаг, хацар өнгөлөгчдөө итгэдэг. Хугацаа нь дуусаж муудсан эсэхийг мэдэхгүй гоо сайхнаа даатгаж итгэдэг. Тийм учраас өөрийн хэрэглэдэг бүх косметикийг шалгаж үзэх хэрэгтэй. За тэгвэл муудсан эсэхийг нь мэдэх хэдэн аргыг зааж өгье.

Үнэр нь өөрчлөгдсөн

Эмэгтэйчүүд бидний үнэрлэх мэдрэмж их өндөр. Тийм учраас ямар нэгэн зүйл үнэр нь жаахан ч гэсэн өөрчлөгдөхөд бид сайн мэддэг. Косметикны үнэр өөрчлөгдсөн тохиолдолд муудсаны эхний шинж юм.

Косметикийн төлөв байдал өөрчлөгдсөн

Хоёр дахь шинж бол аливаа тосны байх төлөв өөрчлөгдөж, жигд түрхэгдэхгүй байх. Агаарт ил байлгасан, хэт халуун эсвэл хүйтэн орчинд байснаас болж өөрчлөгддөг байна. 

Өнгө өөрчлөгдсөн

Бүсгүйчүүд бид мэднэ шүү дээ. Аливаа зүйлийн өнгө нь өөрчлөгдөхөд муудсан байна гэдгийг. Косметик ч гэсэн үүнтэй адил. Анхааруулж  хэлэхэд хуурай шингэн энгэсэг болон уруулын будаг нь муудсан тохиолдолд өнгө нь хувирдаггүй, харин химийн бодис нь өөрчлөгддөг. Тийм учраас арьсанд гэмтэл учруулна.

Косметикт “шинэ амьдрал” эхлэсэн

Бидний эргэн тойронд их хэмжээний бактери, мөөгөнцөр байдаг. таны косметикийн дээгүүр мөөгөнцөр ургасан байвал шууд хаях хэрэгтэй. 

Муудсан бүтээгдэхүүн хэрэглэсэн үед гарах шинж тэмдэг бол аллерги буюу харшил өгөх, арьсаар улаан зүйлс туурах, арьс их хэмжээгээр гуужих. 

Бүтээгдэхүүн худалдаж авахдаа зөвхөн найрлагыг сонирхох биш, үйлдвэрлэсэн огноог сайн харж заншаарай.

 

 


Сэтгэгдэл бичихХувийн мэдээлэлИ-мэйл илгээхИ-мэйл илгээх



:-)
 
xaax