n
Охидын нүүр будалт
Нүүр | Шинэчлэлт | Архив | Taнилцуулга
Шинэ сэдэв оруулах
Зохиогч Мэдээлэл
nandinoyu
Бичсэн блогчин
Модератор
nandinoyu


Холбоосууд: Бичлэгүүд: 999999999
Байрлал: BlogMN

БичлэгБичигдсэн: 2014-05-19, 20:21 Хумс арчилгааны талаар түгээмэл асуулт, хариулт нийт 0 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Гоо сайхан  | 2014 / 05 / 19

Хумс арчилгааны талаар бүсгүйчүүдийнхээ асуусан асуултад нэгтгэн хариулахын ялдамд ихэнх тохиолдолд хумсыг гэмтээдэг хүчин зүйлсийн талаар Гоолингоо мэдлэгээсээ хуваалцаж байна.

Хугарамтгай хумсыг яаж арчилвал зүгээр вэ?
Хугарамтгай хумсыг оливын тосонд 20 минут тогтмол дүрэх хэрэгтэй. Мөн хумсны будгаа арилгасны дараа мөн хумсаа үрсний дараа халбага лимоныг эсхүл нэг зүсэм лимоныг бүлээн устай хольж хумсаа хэдэн минут дүр. Үүний дараа бүлээн усаар угааж зөөлөн арчвал таны хумс амрах болно.

Би хумсныхаа махыг байнга авдаг. Жаахан ургаад ирэхээр нь л тултал нь авчихдаг юм. Энэ буруу юу?
Хумсны махаа авна гэдэг тийм ч сайн санаа биш. Хэрвээ буруу авбал хумсанд муугаар нөлөөлж хумсны ургалтыг гажуудуулж, хэлбэрийг алдагдуулдаг. Тиймээс хумсны мах ургалтыг зогсоох болон багасгах зориулалттай тос хэрэглэх хэрэгтэй.v

Хумсыг хэр тогтмол хуурайдах ёстой вэ?
Хумс үрэгчийг хамгийн ихдээ 7 хоногт нэгээс илүү хэрэглэхгүй байхыг хичээ. Хумс үрэгч хумсыг хугарч гэмтэхэд маш их нөлөөлдөг төдийгүй хумсыг улам нимгэхэн, хэврэг болгож байдаг.

Хумсаа мэрдэг зуршлаа яаж хаях вэ?
Хумсаа мэрэх явцад хумсны жижиг талст бүрхэвч аманд үлдэн улмаар хоолойгоор дамжин ходоодонд бөөгнөрч байдаг. Тиймээс нэн даруй энэ зуршлаа хая. Эс тэгвээс дотроо бохирдуулж байна л гэсэн үг. Хэрэв юм бодох үед өөрийн эрхгүй гар чинь ам руу чинь зүглээд байвал, үзгээ хуруугаараа оролдох, юм сараачих зэрэг өөр үйлдлээр сатаарч болох юм.

Гар нүүрийн, бактерийн эсрэг саван хумсанд муу нөлөөтэй юу?
Бүх төрлийн саван хумсыг хуурайшуулж, хэврэгшүүлж, хугарамтгай болгодог учраас байнга хумсны бальзам, эсвэл “Hand and Nail cream” гэсэн хоёрдмол үйлчилгээтэй тос түрхэж заншаарай. Тэгвэл хумс чинь үргэлж тослог, эрүүл байх болно.

Хумсаа лакны химийн найрлагаас хэрхэн хамгаалах вэ?
Хумсаа байнга буддаг бүсгүйчүүд маань хумсны лакаа түрхэхээс өмнө хумсны бальзам (Oriflame, Avon-ы арчилгааны тоснууд байдаг), эсхүл өнгөгүй хумс хамгаалдаг лак (Base) түрхэж заншаарай. Өнгөгүй хамгаалалтын лакыг хумсны будган дээр ч түрхэж болно. Ингэх нь будагны тогтоцыг сайжруулж, арилалтыг удаашруулна.

Хумсыг ямар хэлбэртэй засвал зүгээр вэ?
Ер нь бол шулуун буюу дөрвөлжин харагдахаар засах хэрэгтэй гэж үздэг. Энэ нь хумс мах руу шигдэхээс сэргийлж байгаа хэрэг юм. Гэвч өөрт зохих сайхан хэлбэрээр засуулъя гэж бодож байгаа хумсныхаа уган дах хагас дугуй цагааны хэлбэрийг дагаарай.

 


Сэтгэгдэл бичихХувийн мэдээлэлИ-мэйл илгээхИ-мэйл илгээх



:-)
 
xaax