Гоо сайхан | 2014 / 05 / 14
 - Үсээ аль болох ойр ойр сойздож бай. Ялангуяа элдэв маяг оруулж самнасны дараа сойздох сайн. Хатаагуураа үлээлгэж хатаах, чиглэлийн дагуу самнаж байх хэрэгтэй. - Тослог үсийг самнахдаа хуйханд нь шүргэхгүйг хичээж самнавал үсэнд тос бага нялздаг. Ингэж сайтар самнасан хойноо маяг оруулж янзалбал дээр байдаг. - Будагтай шампунь устөрөгчийн давхар исэл маш бага агуулах учир үсэнд нөлөөлөхгүй. Тэгээд ч үсийг сэвсгэр болгох мөн тослогийг багасгах үйлчилгээтэй. - Нарийн, шингэн үсэнд хенаа сайн нөлөөтэй. Тэрээр эмчилгээний түүхий эдээс бүрдэх будагч бодис юм. Хенаа үсийг уян, өнгөлөг болгож түргэн ургуулдаг. - Үс засалтад зөв тайралт чухал. Ер нь урт, богино ямар ч үсийг дөрвөөс зургаан долоо хоногт жигдэлж тайрах нь зүйтэй.
|