Хөмсөг бол эмэгтэй хүний нүүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг Нүүрнийхээ хэлбэрт тохируулж хөмсөгөө зассан бүсгүй тийм ч царайлаг биш байсан ч сайхан харагдаж чаддаг шүү дээ. Ингээд хөмсөг засахад санах хамгийн чухал зөвлөмжүүдийг хүргэж байна.
 1. Дээрхи зурган дээр харуулснаар нүд болон, хөмсөгний урт ижил хэмжээтэй байх ёстой. Тэгснээр нүүр тань зөв хэлбэртэй харагдах болно, зарим хүмүүсийн контур тэнь нь хөмсөнөөсө урт давчихсан байдаг нь их эвгүй харагддаг 2. Мөн зурагт үзүүлсний дагуу А зураас 90 градус үүсгэсэн байна.В болон С зураас буюу хөмсгөө дээшээ өгсүүлж яваад аажмаар дугуйруулан доошоо буулгана. 3.Шингэн хөмсөгтэй хүмүүс хөмсөгөө будах хэрэгтэй. Хатуу биш зөөлөн харандаагаа будвал илүү сайн. Хөмсөгнийхөө урд хэсгээс эхлэн хэлбэрийг дагуулан будвал ширхэгийн дагуу будаагүй юм шиг харагддаг. Жич : Хэрэв та хөмсгөө тод буддаг бол нүдээ бүдэгхэн, мэдэгдэхгүй шахам будаарай хөмсөг нүд хоёр хоёулаа тод байх нь ширүүн дүр төрхийг үүсгэдэг.
|